Зөвөлгөө

Элэг цэвэрлэх ногооны шидэт ундаа. Уусны дараа өдрөөс л таны бие хөнгөрөх болно

Өвдөхөөс нааш элгээ хамгаалах талаар боддог хүн ховор байдаг. Энэ чухал эрхтэн нь бидний бие махбодид 500 гаруй төрлийн процессийг хариуцдаг бөгөөд тэр дундаа вирусын эсрэг тэмцэж, хорт бодисыг саармагжуулж, глюкозыг хянаж, гормон болон уургийг боловсруулах үүргийг гүйцэтгэдэг.

Элэгний үйл ажиллагаа муудахад дотор муухайрах, бие хүнд оргих, хажуу хавиргаар өвдөх, цээж хорсох гэх мэт биед олон төрлийн сөрөг үр дагаврууд гардаг билээ. Та бүхэндээ баярын ачааллын дараа хэрэг болох элэг цэвэрлэх ардын эмчилгээний аргыг танилцуулж байна. Энэ ундаа нь бие махбодийг бүхэлд нь цэвэрлэх бөгөөд дээрээс нь маш сайхан амттай юм.

ОРЦ:

  • 3 лууван
  • 2 ногоон алим
  • 1 хүрэн манжин
  • 5 хальсыг нь авсан нимбэг
  • Зүсэм цагаан гаа
  • Ногоон салатны навч эсвэл бууцайны навч

БЭЛТГЭХ АРГА:

Бүх ногоогоо арилгаж угаагаад, блендерт хийж жижиглэнэ. Дээрээс нь 2 стакан ус хийнэ. Хөргөгчинд байлгаж хүйтнээр нь ууна.

-Лууван нь флавоноид болон витамин А-гаар баялаг учир элгэнд тэжээл болдог.

-Алиманд байдаг  пектин нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

-Ногоон салатны навч нь цусны эргэлтийг сайжруулж дархлааг бэхжүүлдэг.

-Цагаан гаа болон нимбэг нь ходоод гэдэсний системийн ажиллагааг сайжруулж гэдэс дүүрэхээс сэргийлж бодисын солилцоог дэмждэг.

-Түүхий хүрэн манжин нь эслэг бодисоор баялаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн.

Ингээд элгээ цэвэрлэж биеэ эрүүлжүүлэх аргыг хэрэглээд үзээрэй.

xopom.com

Show More

Related Articles

Close