Зөвөлгөө

Харамсахаасаа өмнө арьсаа хамгаалъя

Зуны турш нар салхинд борлосон арьсаа яаж цайруулж, өнгө зүс орох вэ гэж санаа зовж байна уу? Тэр дундуу бүсгүйчүүд аль үнэтэй,  чанартай, сайн гэсэн бүтээгдэхүүний эрэлд гараа байлгүй. Тэгвэл гэрийн нөхцөлд, хямд төсөр, эрүүл аргаар арьсаа цайруулж, гялалзсан өнгөлөх болгох шалгарсан аргуудыг бэлтэглээ. Хамгийн гол нь та эдгээр аргуудаас өөрт тохирсон нэгийг сонгоод тууштай хэрэглээрэй. Гэхдээ долоо хоногт хоёроос гурван удаа маск тавих хэрэгтэй. Мөн сардаа нэг удаа заавал арьсаа сод эсвэл  нимэгтэй усаар утаж байгаарай. Ингэсэн тохилдолд та богино хугацаанд, эрүүл гэрэлтсэн арьстай болно.

Тараг бол хамгийн сайн цайруулагч

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж, цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхэж 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ арга нь хуурай арьстай хүнд илүү тохиромжтой. Гол нь 16-18 цагийн хооронд хэрэглэх нь илүү үр дунтэй.

Төмсний маск

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь хоёр хоолны халбага сүү, нэг ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. Ингээд 20-25 минутын дараа арилгаж,  угаасны дараа арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

Эмчилгээни эмульс

Эмульс нь ямар ч арьсанд тохирно. Мөн нүүрэн дээрээ гарсан эдээт зүйлийг хатаах үйлчилгээтэй. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон тос түрхээрээ.

Нимбэгний маск

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстнй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина. Хатаасны дараа бүлээн усаар угаагаад үр дунг нь хараарай.

Гүзээлзгэний маск

Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих нь таны арьсыг торгомсог зөөлөн болгоно

Улаан лоолийн маск

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, нүүрэндээ түрхвэл таны арьс цайрхаас гадна, зөөлөрч булбарай болно.

Улаан луувангийн маск

Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбагаар ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавиж болно.  Энэ арга нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шүдтэй.

Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг нэг ширхэг байхад хангалттай. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт нэг удаа усанд ороход хангалттай.

Ус ихээр уух хэрэгтэй

Ундаа, уай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад тусална. Тиймээс өдөрт долоогоос найман аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close