Танин мэдэхүй

Хамгийн Содон нэрүүд

Хүмүүний заяаг олж төрөхөд дагаж ирээд хорвоогоос буцахад дуурсагдаж үлддэг билээ. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч ажилтай Н.Хүрэлбаатар 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн байна. Анх Багабанди ерөнхийлөгчийг сонгогдоход Томбанди нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож үзсэнээс түүний нэр цуглуулах хобби эхэлжээ. Тэрээр нэгэн удаа шилжиж ирсэн хүнээс Хэнбилээ гээд асуужээ. Дуугарсангүй, дахиад асуухад бичиг баримтаа өгч уншаад үз гэсэн гэнэ. Харсан чинь Хэнбилээ гэдэг нэртэй хүн байсан төдийгүй шилжүүлсэн хүн Хэнмэдэхэв гэдэг хүн байж таарсан нь түүний сонин содон нэрийг цуглуулах ажлыг улам зугаатай болгож өгчээ. Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэр 1000 гаруй байдаг байна.

Эрхтэний нэртэй хүмүүс

Бөөр, Хамар, Алаг нүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай

Хоол ундны нэртэй

Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс

Үйл үг орсон нэртэй

Энэхайчив, Байв, Боль,

Өгүүлбэрийн шинжтэй

Майгарав, Биирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүүдагуул, Хүндөргүүл

Тааруухан нэртэй

Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа

Аятайхан нэртэй

Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан

Овог нэр нь хоёулаа содон нэртэнгүүд
Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй

Ах дүүсээрээ содон нэртэнгүүд

Тухайлбал Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан

Бормагнай, Боргилмагнай, Бэхмагнай, Бэрхмагнай, Түмэнмагнай

Нэг гэр бүлийн содон нэртэнгүүд

Цагаанхүү Ягаанхүү гэдэг эхнэр нөхөр хоёр байна.

Дорноговь аймагт нөхрийг нь Ухна, эхнэрийг нь Ямаа гэж байдаг. Мөн Хэнчбиш, Мэдэхгүй гэсэн эхнэр нөхөр хоёр байдаг байна. Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэг

Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар- Хамгийн урт нэртэй

Зөвхөн Монгол үг орсон урт нэртэнгүүд

Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Энхтөгөлдөрбаясгалан, Найманзууннандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг

Богино нэртэнгүүд

Аз, Оч, Од, Үр, Иш, Яа

Өвчнөөс ороохоос сэргийлж өгсөн нэр
Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт байдаг гэнэ.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

Оюунчимэг 13,198.00

Алтанцэцэг 13,170.00

Энхтуяа 11,994.00

Батбаяр 11,498.00

Эрдэнэчимэг 11,374.00

Болормаа 11,144.00

Ганболд 11,083.00

Отгонбаяр 11,080.00

Бат-Эрдэнэ 10,862.00

Наранцэцэг 10,805.00

Лхагвасүрэн 10,611.00

Оюунцэцэг 10,466.00

Ганбаатар 10,359.00

Баярсайхан 10,181.00

Нарантуяа 9,877.00

Ганзориг 9,726.00

Батжаргал 9,443.00

Нэргүй 9,443.00

Энхжаргал 9,426.00

Батсайхан 9,059.00

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close