Зөвөлгөө

Та гадаадад аялах гэж байгаа бол эдгээр сэрэмжлүүлэгийг заавал уншаарай

Манай гариг дээр хачирхалтай хуултай олон газрууд байдаг бөгөөд эдгээрийг та зөрчвөл шүгэл дуугаран торгуульж тэрч бүү хэл баривчлагдах болно гэгдийг санаарай.  Өглөө гүйж, шар өнгийн футболк өмссөн бол та баривчлагдах болно. Бид энэхүү мэдээллээ гадаадын улс орнуудад ямар нэг асуудал гарахаас сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

1. Бурунди /Burundi/ — Өглөө гүйхийг хориглоно

Өдрийн өглөөний гүйлт нь таны эрүүл мэндэд тустай боловч Африкийн  Бурунди улсад энэ нь хориотой  учир та баривчлагдах болно. Бурундид гүйж байгаа нь дайны үйлдэл  хэмээн үздэг бөгөөд тус улсын ерөнхийлөгч Бурунди үндэстэн ястны хоорондох зөрчилдөөнийг зогсоохын тулд өглөөний гүйлтийг албан ёсоор хориглосон аж.

2. Малайз —  Шар өнгийн футболка өмсөж болохгүй

Хэрэв та Малайз уруу аялахаар явж байгаа бол та бүх шар өнгийн хувцасаа орхих хэрэгтэй. Малайзын засгийн газар шар өнгийн футболка өмсөхийг хориглодог хуултай. Энэ улсад шар өнгө нь эсэргүүцлийн тэмдэг гэж үздэг учир шар өнгийн хувцас өмссөн хүнийг баривчилдаг гэнэ.

3. Барбадос — Зөвхөн цэргийн жинхэнэ эрчүүд ийм хувцас өмсөж болно

Beautiful girls on camouflage outfit, teamwork and off-road vehicle

Барбадосын орон нутгийн цагдаагийн газартай зөрчилдөхөөс сэргийлэхийн тулд та гэртээ цэргийн загвартай бүх зүйлийг үлдээх хэрэгтэй. Зөвхөн цэргийн жинхэнэ эрчүүд ийм хувцас өмсөж болно. Эдгээр хувцаснууд нь Барбадос, Ямайка, Гренада, Доминик, Гэгээн Люсиа дээр хориг тавьдаг. Хориглох заалтат  хувцас, цүнх, түрийвч, бусад бүх төрлийн цэргийн зориулаллтай хувцас хэрэгсэлийн өнгөтэй ижил зүйлс орно.

4. Тайланд — Цээж нүцгэн жолоо барихыг хориглоно

Тайландад хэр халуун байгаа нь тийм ч чухал биш та машин жолоодох үедээ футболк эсвэл зарим төрлийн цамц өмсөх хэрэгтэй. Энэ дүрэм нь жолооч болон зорчигчдод хамаарна. Та торгууль төлөхгүйн тулд агааржуулагчаа сайтар шалгаж байх хэрэгтэй юм.

5. Итали

Италийн Капри арал дээр шаахай өмсөхийг хориглоно. Энэхүү шаахай нь хэт их чимээ шуугиан гаргаж, бусад хүмүүст садаа болоход хүргэдэг хэмээн үздэг аж.

6. Колумби — Uber аппликейшнг хориглоно

leisure, road trip, travel, technology and people concept – happy man and woman with smartphones driving in car

Колумбид Uber аппликейшн болон албан бус таксины жолооч нарыг ашиглахыг хориглоно. Албан бус таксинд суухаар бол жолоочийн урд суудал дээр сууж байгаарай. Хэрэв арын суудалд суувал цагдаа зогсоож та 39 долларыг торгууль төлж, таны жолооч машинаа алдаж ч магадгүй юм.

7. Канада — Та шүгэл үлээж болохгүй

Children blowing whistles to mother’s ears- outdoor in nature

Канадын Онтариогийн Петролиумад та шүгэл үлээвэл 250 канад доллараар торгуулж болно. Энэ нь канадчууд өөрсдийгөө  хэт их чимээнээс хамгаалах арга юм.

8. Итали — Элсэн ордон барихыг зөвшөөрдөггүй

Венецийн ойролцоо орших Eraclea хотын захирагч элсэн ордоныг бүтээхийг болон бөмбөг тоглохыг хоригложээ. Энэ нь хүн бүр амралтаа сайхан өнгөрөөж, далайн дууг сонсох боломжтой хэмээн үзжээ.

9. Саудын Араби

Саудын Арабын улсын нийслэл Рияад 16-аас дээш насны эрэгтэй том дэлгүүрүүдээр үйлчлүүлэх эрхгүй байдаг. Энэ дүрэм нь эмэгтэйчүүдийн ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалахад оршино хэмээн үздэг ажээ.

10. Арабын Нэгдсэн Эмират Улс – Сэлфи хийж болохгүй

Мусульман шашинт орнуудад маш хүчтэй хоригууд байдаг. Орон нутгийн хүмүүсийн зургийг авахыг үргэлж хориглодог. Мөн Дубай хотын зарим эрэг дээр та өөрийн болон хамаатан садан, найз нөхдийнхөө зургийг авах боломжгүй гэнэ.

11. Кени – Ямар ч гялгар уутыг зөвшөөрдөггүй

Кени улсад хуванцар уут хэрэглэхийг хориглоно. Хэрэв та ямар нэгэн гялгар уут танд байгаа бол хамгийн өндөр торгууль $ 38,000  төлөх болно.

Show More

Related Articles

Close