Зурхай

Нумын ордныхон: Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна

ХОНЬ (3/21-4/19)
Одоо өөрсдийн сүр жавхлан гэрэл гэгээгээ нуух цаг биш. Харин гялалз. Хүмүүст өөрийн онцгой авьяас чадвар, сэтгэл татам байдлаа харуулахыг зөвшөөр. Хөгжиж буй уран сэтгэмж тань маш олон тактик, стратегийг оргилуулна. Авьяас чадвар бусдыг бишрүүлнэ. Спортоор хичээллэж, сэтгэл сэргээх зүйлийнхээ тухай ярилцан найзуудтайгаа үдшийг өнгөрөө.

ҮХЭР (4/20-5/20)
Таны дур булаам байдал нэмэгдэж байна. Та өмнөх хэдэн өдрөөс илүү эрч хүчтэй байх болно. Энэ давуу талаа ашиглан амьдралд чухал гэсэн хүмүүс рүү ханд. Өөрөөрөө байж хэн нэгнийг дуурайх гэж бүү оролд. Өөрийн итгэж үнэмшлийг тунгааж өөрийгөө илэрхийлэх нь амархан зүйл мэт санагдана. Түншийнхээ хариу үйлдэлд анхаар. Тэд асуудлыг хэлэлцэж байх үед таныг сонсохгүй байж болох юм. Өөрийгөө зөв аргаар хамгаал.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бизнес болон найз нөхдийн харилцаанд төвөгтэй байдал үүснэ. Гэвч та асуудал шийдвэрлэх гарц олж, зөв шийдэлд хүрч чадна. Хувийн асуудлаасаа болоод шаналж байгаа найз нөхөддөө тусламжийн гараа сунга. Та хэн нэгэнд үзүүлсэн тусламжийнхаа хариуг хэзээ нэгэн цагт үзнэ гэдгээ мэдрэх болно. Тэдэнд туслахаар юу ч хийсэн үүний төлөө таныг үнэлэх болно. Төсөлөөр өөрийн ур чадвар болон нийгмийн хүрээгээ тэлэх сайхан боломж олно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Санхүүгийн байдал тань сайн байсан ч тооцоогоо хяна. Төлбөрөө бүрэн төлөхөд цагийг зарцуулбал дараа сард ухаалгаар төсөвлөж чадна. Та ажил мэргэжлээ дээшлүүлэх замаа эхлүүлнэ. Өөрийнхөө холбоотой хүмүүстэй танилцахад тохиромжтой үе. Хамаатан садан тань өөрсдийн ажил хэргийн салбартаа танд сул орон тоог гаргана. Хурим хийхээр төлевлөж буй залуу хосуудад найз нөхөд, гэр бүл тань тусална. Мөнгө, хайр сэтгэлтэй холбоотой үл ялиг аз энэ өдрийг гэрэлтүүлнэ.

АРСЛАН (7/23-8/22)
Эргэн тойрон амьдрал буцална. Өглөө эртлэн босож бүх л аар саар ажлыг хийж дуусгах хэрэгтэй. Өнөөдөр энерги дүүрэн байж, ажил дээрээ ололт амжилт гарган тушаал дэвших магад. Гэр бүл найз нөхөддөө нээлттэй байснаар таны шийдвэр бусдад ойлгомжтой байх болно. Ажлын хамтрагч тань тантай хайр сэтгэлийн харилцаа үүсгэхэд бэлэн байгаа хандлагийг та мэдрэнэ. Харин боломж гарвал тэднээс зайлсхийж дотоод хүнтэйгээ энэ талаар зөвлөөрэй. Тэд танд тусалж чадахгүй харин нэгэнт асуудалтай нүүр тулсан бол үүнээс гарах аргаа та өөрөө олно.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр илүү ачаалалтай байна. Бизнесийн ашигтай санал хүлээн авсанаар өндөр ачаалалтай ажиллана. Харин хүүхдүүдээ хараад гэртээ байгаа охиныхон гадуур цэцэрлэгээр зугаал. Зун цагт тэднийг гадаа тоглоом тоглуулах танд жаргал бэлэглэнэ. Оройн цагаар хөгжмөө намуухан асааж, биеэ амраан амарч тайвшир. Хэрвээ та удаан уулзалдаагүй найзаа бодож байгаа бол одоо түүнийг сураглаж, холбоо барихад тохирсон цаг. Эсвэл хайртай хүнээ сайхан зоогонд урь.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр таныг азтай байхыг илтгэж байна. Энэ нь танд хувийн хэргээ зохицуулахад чинь туслах болно. Оддоос ирж буй энэ сайхан завшааныг заавал ашиглаарай. Хонжворт сугалаа эсвэл лотто худалдаж ав тэмцээнд оролц. Ихийг хожиж болно. Хэрвээ өөрийн хүчийг хязгаартай хэмээн айвал байр сууриа алдах эрсдэлтэй. Ганц бие хүмүүс сэтгэл татам хэн нэгэнтэй уулзаж ч болох юм.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны харилцаа нь амьдралын хэмнэл тань хурдсаж магадгүйг харуулж байна. Харин бизнесийн яриа хэлэлцээ нэлээн удах буюу санаагаа хөрөнгө оруулагчдад ойлгуулах гээд завгүй байна. Харилцаанд тань үл ойлголцол гарах учраас хэлж ярих зүйл дээр анхааралтай байх нь чухал. Өөрийгөө бодохын оронд хамтрагчаа ч бас сонсох сайхан санаа. Үүний дүнд харилцаа сайжирч харилцан ойлголцоно. Зарим нь хөдөө гарах бөгөөд нутгийн хүмүүстэй уулзаж танилцана.

НУМ (11/22-12/21)
Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Романтик байдал таныг тэр дор нь дурлуулах бөгөөд баяр баясгаланг авчрах учраас бодит байдал болоод уран зөгнөлийн хоорондох ялгааг олох хэрэгтэй болно. Адал явдлыг эрэлхийл. Хотынхоо огт мэддэггүй газруудаар яв. Өнөөдөр зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөө үрж дуусгахаас банкинд хадгалуулсан нь дээр.

МАТАР (12/22-1/19)
Зугаа цэнгэлд зарцуулах мөнгө тань хэдийгээр хянаж байгаа ч бут үсрэх болно. Хайртай хүн тань таныг уйтгарлуулж мэдэх юм. Бусад хүмүүс таны тухай юу гэж боддогоо хэлэх тул тайван байж тэдний юу хэлэхийг сонс. Хайртай учрахад бүх юм гайхалтай болно. Төсөөлж ч байгаагүй гайхшруулж мэдэх том зүйл хүлээж байна. Үүний үр дүн өсөлт хайж байгаа матаруудад сонирхолтой боломж бололцоо олгоно.

ХУМХ (1/20-2/18)
Та ямар ч саад бэрхшээлийг даван туулах чадвартай байх бөгөөд зорилгодоо хүрч чадна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх болно. Өнөөдөр хүмүүстэй хамтран ажиллах хүнд байх хэдий ч та өөрийн чадвараараа хүмүүсийг нэг баг болгож чадна. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнэтэй хүмүүсээ урьж үдэшлэг уулзалт зохион байгуул. Ямар нэг нийгмийн сайн дурын ажилд оролцсоноор таны бусдыг таних чадвар улам дээшлэх болно.

ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр хайр ба өршөөх тэвчээртэй зан хэрэг болно. Энэ байдал нь гэр бүлийн амьдралд сайнаар нөлөөлнө. Хэрвээ таны орлого хязгаарлагдмал бол та зардлаа багасгах нь зөв. Эс тэгвээс энэ өдөр мөнгө тань гарын хурууны завсраар амархан урсаж алга болно. Зарим хүмүүс энэ өдөр аялал, амралтын романсын эхлэх хэрэгтэй. Мөн хань тань хоёулахнаа хамт байх санал тавьж магад.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close