Танин мэдэхүй

ОДОО ХҮРТЭЛ ХУДАЛДААНД БАЙГАА ХАМГИЙН ЭРТНИЙ СҮРЧИГ ЮУ ВЭ?

Энэ шалгуурт тэнцэх сүрчиг бол Францын алдарт “Guerlain” үнэртний ордноос 1853 онд бүтээсэн “Eau de Cologne Impériale” юм. Юуны ѳмнѳ хэлэхэд “Guerlain” нь 1828 онд байгуулагдсан буюу одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн хамгийн эртний бѳгѳѳд хамгийн нэр хүндтэй үнэртэй усны брэнд юм. Гэйрлайн гэдэг нь энэхүү үнэртний ордныг анх үүсгэн байгуулагч мастер Пьер Франсуа Паскал Гиэрлайн – ы гэр бүлийн нэр юм.

Эрхэм Пьер Франсуа Паскал Гиэрлайн яваандаа Парисын дээд зиндааныхан дунд ѳѳрийнхѳѳ шилдэг сүрчигнүүдээрээ алдаршсан бѳгѳѳд 1853 онд Францын хатан хаан Ожини – д зориулан “Eau de Cologne Impériale” буюу “Эзэн Хааны Сүрчиг” – ийг бүтээн бэлэглэсэн байна. Хатан хаан Ожини – д бэлэг нь туйлын таалагдсан тѳдийгүй тэрээр энэ үнэртний тусламжтайгаар толгой ѳвдѳх ѳвчнѳѳ намдаадаг байсан гэнэ. Үүний үр дүнд Пьер Франсуа Паскал Гиэрлайн нь хааны ордны үнэртэн бүтээгчээр томилогдсон ба үнэртний бортогон дээрээ мѳн Францын хааны билэгдэлийг албан ёсоор ашиглах эрхтэй болсон байна.

Ингээд ѳнѳѳг хүртэл энэхүү сүрчиг анхныхаа хувилбараараа худалдаанд байсаар байгаа нь яахын аргагүй Гиннесийн номонд бичигдэх нэг рекорд юм. Та боддоо 163 жилийн ѳмнѳ дэлхий ертѳнц огт ѳѳр байлаа шүү дээ. Энэ үнэртэнг 1853 онд бүтээж байсан бол 1876 онд анхны телефон утас, 1886 онд анхны машин, 1900 онд анхны нисэх онгоц, 1925 онд анхны телевиз бүтээгдэж байжээ.

Тиймээс та энэ сүрчгийг үнэртсэнээр зуу илүү жилийн түүхийг мэдэрнэ гэсэн үг шүү дээ. “Eau de Cologne Impériale” – ийг “Guerlain” брэндийн үнэртнийг албан ёсоор худалдаалах эрхтэй дэлгүүрүүдээс 100 мл – ийг 90 орчим еврогоор худалдан авж болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Ochko’s Hobby Page

Show More

Related Articles

Close