Нийгэм

Дэлхийн түүхэн дэх хамгийн залуу эх 5 настай Лина Мадина

Анагаах ухааны түүхэн дэх хамгийн залуу ээж 5 настайдаа төрж байсан Перу Лина Мадина юм. Түүний хувь тавилан өвөрмөц бөгөөд олон судлаач, энгийн хүмүүсийн ​​сонирхлыг татдаг байжээ.

Лина Мадина 1933 онд ядуу тосгонд төрсөн. Мөн 1939 оны 5-р сарын 14-нд тэр 5 нас 7 сартайдаа ээж болжээ. Эхлээд түүнийг жирэмсэн болсныг хэн ч мэдэхгүй байсан бөгөөд эцэг эх нь түүнийг гэдэс дүүргэх өвчин туссан хэмээн эмчид үзүүлдэг байсан бөгөөд түүнийг хавдар туссан гэж үздэг байв. Гэсэн хэдий ч эмч нар үнэхээр санаанд оромгүй зүйл хэлсэн нь Линаг жирэмсний 7-р сартайг илрүүлсэн байна.

Доктор Жерардо Лозада охиныг Лима муж руу авч явж үзүүлээд жирэмслэлт нь батлагдсан аж.  Тэрбээр найман сартайдаа бэлгийн хавьталд орж, дөрвөн жилийн дараа хөхний булчирхай нь хөгжиж эхэлсэн байна. Тэрээр байгалийн жамаараа төрөх боломжгүй байсан учир Лина кесар хагалгаа хийлгэсэн бөгөөд 2700 грамм жинтэй эрүүл чийрэг хүүтэй болжээ. Линагийн хүүд түүний эмчийг хүндэтгэн Жерардо хэмээн нэр өгчээ.

Гайхамшигт нууц

Лина Мадина амьдралынхаа турш сэтгүүлч нараас хол байхыг хүсдэг байсан. Түүний хүүхдийн эцэг нь хэн бэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр үлдсэн юм.  Түүний эцгийг 1939 онд хүчирхийлэлд сэжиглэн баривчилсан боловч нотлох баримт байгаагүй учир суллажээ.

Lina Medina 39 насандаа Раул Журадотой 1972 онд гэрлэж хоёр дахь удаагаа ээж болсон бөгөөд дахин хүү төрүүлж өгчээ. Түүний анхны хүү Жерардо ясны чөмөгний өвчны улмаас 1979 онд нас баржээ.

Show More

Related Articles

2 thoughts on “Дэлхийн түүхэн дэх хамгийн залуу эх 5 настай Лина Мадина”

Leave a Reply

Your email address will not be published.

Close