Хирошима мужид үерийн улмаас 60 гаруй хүн амь үрэгджээ

Хирошима мужид  өнгөрсөн Пүрэв гарагаас хойш үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний нуранги үүсч хүчтэй салхи дэгдэж олон арван хүний амь нас эрсдэж, хэдэн зуун байшин эвдэрч сүйджээ. Энэхүү байгалийн гамшигийн улмаас 1,5 сая хүн орон гэрээ орхиод байгаа гэнэ. Цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж 3 сая гаруй иргэдэд орон гэрээ орхин явахыг зөвлөж байгаа ажээ.

Хохирогчдын зарим нь газрын хөрсний гулгалтаар амьдаар оршуулагдсан гэж Японы Kyodo агентлаг мэдээлжээ.

Японы нийслэл Токиогоос баруун тийш 600 км зайд орших Мотояма хотод баасан гарагийн өглөөнөөс Бямба гарагийн өглөөний хооронд 583мм (23ин) бороо орсон байна хэмээн цаг уурын албанаас мэдээлжээ.

Show More

Leave a Reply

Your email address will not be published.

Close