Эрүүл мэнд

Таван минутын дотор толгойны өвдөлтийг намжаах арга

Толгойн өвдөлтийг эм уухгүйгээр өөртөө багахаан цаг зарцуулан иллэг хийгээд намжаах боломжтой юм. Хамгийн эхлээд өөртөө маш эвтэйхэн байрлалаар тухтай суух хэрэгтэй. Энэхүү массажийг  30 секундээс 1 минут хийхэд болно. Ихэвчлэн доор заасан цэгүүдийн дагуу массажийг хийсний дараа 5-10 минутын дараа үр дүнгээ өгч таны толгойны өвдөлт намжих болно.

Толгойны өвдөлтийг намжаар 6 төрлийн дасгал

Гурав дахь нүд буюу Yintang цэг нь хоёр хөмсөгний хооронд байрладаг. Энэ нь нүдний ядаргаа арилгах үүрэгтэй.

Эдгээр тэгш хэмийн цэгүүд нь хөмсөгний дотоод ирмэг дээр байрлана. Энэ хэсгийн массаж нь нус гоожихыг намжааж, нүдний харааг сайжируулдаг. 1 минутын турш массажлан эсвэл дугуй тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.

Эдгээр цэгүүд нь хамрын хоёр талд байрладаг. Тэднийг олохын тулд хацрын ясны доод талд цэг байгааг мэдэр. Энэ нь синусыг нээх, толгой өвдөх, шүдний өвчин намдаах, стрессийг бууруулахад тусалдаг.

Эдгээр цэгүүд нь чихний дунд болон нурууны эхэнд болон толгойд байрладаг. Эдгээр цэгүүдийг массажлаж засах нь хамрын битүүлэл, нүд, чих, өвдөх, толгой өвдөх, толгой хүчтэй таллаж өвдөхөд тустай.

Shuai gu цэгүүд нь чихнээс 2-3 см орчимд байрладаг. Энэ цэгийг олоход бага зэргийн хонхор хазайлтыг мэдэрнэ. Энэ цэг нь түр зуур өвчин намдаах, нүдний ядаргаа арилгахад тустай.

Эдгээр тэгш хэмтэй цэгүүд нь эрхий хуруу болон долоовор хурууны хоорондох гарын ард байрладаг. Энэ цэг нь нурууны өвдөлт, шүдний өвчин, булчингийн хурцадмал байдлыг багасгадаг.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close