Хүзүү, мөрний хөшилтийг хормын дотор арилгах Япон арга

Компьютер, гар утасны хэрэглээ ихэссэн өнөө үед хүзүү нь хөшиж өвддөггүй хүн гэж үгүй бизээ. Хамгийн түрүүнд, хамгийн их чилж өвддөг хэсэг болох хүзүүний болон далны хэсгийг хэрхэн зовиургүй болгох, өвчнийг түргэн намдаах, урьдчилан сэргийлэх аргуудыг танилцуулж байна.

Хүзүү хөшиж өвдөх шалтгаан

Буруу байрлалтай удаан байсан болон булчингын сулрал юм. Жишээ нь: Компьютерийн дэлгэц удаан ширтэх, утсаараа урт хугацааны турш оролдох зэрэг нь хөдөлгөөнгүй суух үндэс болдог бөгөөд уг байрлал нь булчингууд сунаж, амархан ядрах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Хүзүүн дэхь булчингууд ядархаар толгойгоо хөдөлгөх, эргүүлэх зэрэгт маш их зовиуртай болдог. Хэт хүчилж хөдлөх нь булчинг гэмтээх, цаашлаад мэдрэлийн эсүүдэд ч гэмтэл учруулах магадлалтай.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close