Нийгэм

Токиогийн нэгэн сонинд “Эцэг эхийгээ зарна” хэмээх зарлал нийтлэгдэж шуугиан дэгдээжээ

Энэ явдал Японд болжээ.
Токиогийн нэгэн сонинд гарсан зарлал маш их шуугиан дэгдээжээ.
Тэрхүү зарлалд “Эцэг эхийгээ зарна.
Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 1000 йен, доошоо байхгүй”.
Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа. 
“Ёстой хачин цаг үе ирж дээ.
Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг юу хийж байна аа” гэх мэтчилэн.
Хүмүүс энэ тухай гудамжинд, гэртээ хаа сайгүй л ярьцгааж байлаа.
Ослоор өөд болсон эцэг эхээ дөнгөж оршуулаад байсан залуухан гэр бүлд энэ зарлал бүхий сонин хүрчээ.
Тэдний гашуудал дуусаагүй байсан бөгөөд ийм явдал байж боломгүй санагдаж гэнэ. Ийм нөхцөлд эцэг эхэд нь ямар хэцүү байгаа бол, ийм хүүхдүүдээс юугаа ч хүлээх билээ. Тиймээс тэд тэр эцэг эхийг худалдаж авах, хайр халамжаар дутаахгүй байлгахаар шийджээ.
Тэд шаардлагатай мөнгийг бөөгнүүлээд заасан хаягаар очив.
Маш сайхан хаус байшин, гаднаа сайхан цэцэрлэгтэй олон сайхан цэцэгтэй ажээ. Андуурсан байж магадгүй ч тэд хонхыг нь дараад үзэхээр шийдэв.
Тэдэнд сайхан инээмсэглэсэн өвөө хаалга тайлж өгчээ. Залуус зарын тухай хэлж, өндөр настай хүмүүсийг худалдаж авахаар шийдсэн тухайгаа хэлжээ.
Андуурсан байх гэдэгээ хэлж, уучлал гуйжээ.
– Үгүй ээ, та нар андуураагүй байна гэж хөгшин хэлээд
– Би одоохон эмгэнээ дуудаадхая гэжээ.
Удалгүй эхнэрээ дагуулан ирээд тайлбарлажээ.
– Бид энэ байшингийн эзэд. Бидэнд өөр нэлээд хөрөнгө бий.
Гэвч энэ бүхнээ үлдээх үр хүүхэд бидэнд байхгүй тул сайн хүмүүст гэрээслэн үлдээхээр шийдсэн юм аа.
Сайн хүнийг ялгаж танихад хэцүү учир бид ийм зарлал тавихаар шийдсэн юм.
Зөвхөн бидний шаардлагыг хангах хүн л энэ зард хариу өгнө гэж хүлээсэн. Та нарын хүсэл биднийг тун их баярлуулж байна. Байгаа бүхнээ үлдээхэд харамсахааргүй хүмүүс мөн гэдэгт бид бид итгэж байна…
#copy

Show More

Related Articles

Close