Энтертайнмент

Дуучин Д.Болд дуугаа анх удаа “зөв” дуулав

Төрийн соёрхолт дуучин Д.Болд анх удаагаа Камертоны фэнүүдэд олон жилийн туршид явсан асуултын хариуг өгчээ. Харин сонсогчид нь түүнийг дуугаа зөв дууллаа хэмээн санаа нь амрав бололтой. Энэ яриа өнгөрсөн амралтын өдрөөр нэлээд өрнөлөө. Учир юу гэвэл түүний 2005 онд гаргасан “Хайрын хүч” цомогт багтсан “Зөвхөн чам руу” дууны эхэнд:

Чамайг би явсны дараа 

Хичнээн ихээр хайрлав даа” гэсэн мөрт байдаг бөгөөд яг энд л учир нь байгаа юм. Камертоноос, тэр дундаа Д.Болдоос “яг хэн нь явсан юм бэ?” гэж энэ дуунд дуртай хүмүүс олон жил ярьсаар ирсэн. Тэгвэл “Voice of Mongolia” шоуны финалын үеэр дуучин Д.Болд багаас нь шилдгээр шалгарч үлдсэн оролцогч Ж.Ариунжаргалын хамтаар энэ дуугаа дуулсан юм. Энэ үед тэрээр:

“Чамайг явсны дараа би

Хичнээн ихээр хайрлав даа” гэж засаж дуулсан нь олны анхаарлыг татжээ. Үүнийг анзаарсан хүмүүс Болд яг хэн явсныг нь ойлгож дээ.” гэлцэх болов.

Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хэн нь явсныг эрх биш одоо ойлгох байлгүй дээ” гэж бичсэн байв. Ямартай ч хожуу ч гэсэн алдаагаа ингэж зассан нь сонссон хүмүүст ихэд таалагдсан байна.

Show More

Related Articles

Close