Эрүүл мэнд

Парацетамол- Их хэм­жээ­­­гээр уувал ургийн элэг, бөөрийг гэмтээнэ

Эмийн бодисуудын ураг болон нярай хүүхдэд үзүүлэх нөлөө.
Амфетаминууд– Төв мэдрэ­лийн системийг идэвхжүүлнэ. Цусны өвчин, зүрхний гажиг­тай болгоно.

Дааврын гаралтай бэлд­мэл /Анаболик стероид/- Хоолны дуршлыг нэмэгдүүлж, булчингийн хөгжлийг түр­гэсгэн, жин нэмнэ. Эр бэлгийн даавар тул охидыг эршүүд болгоно.

Антибиотик– Цусаар дам­жин эхэст очно. Зохих тунгаар уувал эхсийг хамгаалах ч хэтрүүлбэл хортой.

Тетрациклин– Яс болон шүдний ургалтыг зогсоох, мөн шүдийг шарлуулах нө­лөөтэй.

Стрептомицин– Нярайг сонсголгүй, дүлий болгох аюултай.

Антигистамин– Харшлын эсрэг үйлчилгээтэй ч бүтцийн эмгэг үүсгэнэ.

Бөөлжүүлэлтийн эсрэг эм– Жирэмсний хордлогын үед бөөлжилтийн эсрэг уухад гэмгүй.

Аспирин– Их хэмжээгээр уувал зулбах аюултай. Цусны бүлэгнэлтийг муутгана.

Эстроген-прогестроны бэлдмэл– Амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээх ба мөчдийн эмгэг үүсгэх, эм хүйсийг эршүүд болгох аюултай.

Кодейн– Тагнай цоорхой, уруул сэтэрхий эмгэг үүсгэх магадлалтай.

Парацетамол– Их хэм­жээ­­­гээр уувал ургийн элэг, бөөрийг гэмтээнэ.

Психеделик– Ургийг эсийн түвшинд гэмтээнэ.

Сульфоамид– Үүсч бүрэл­дэж буй элгийг гэмтээх ба нярайн шарлалтыг бий болгоно. Бөөрний үрэвслийг эмчлэхэд уудаг.

Траквилизатор– Хүүхдийн өсөлт, хөгжлийг зогсоож, бүтцийн эмгэг үүсгэнэ.

Диуретик /шээс хөөж, хаван буулгах үйлчилгээтэй эмүүд/- Бие махбодод хуралд­сан шингэнийг гадагш­луулах ба бөөрний ачааллыг ихэсгэнэ. Хүүхдэд цусны гажуудал үүсч болзошгүй.

Наркотик эм /кокайн, ге­ройн г.м/- Урагт шууд нөлөөл­нө. Хүүхэд нойргүйдэж сэргэг болно. Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээх, цочроох нөлөөтэй.

Show More

Related Articles

2 thoughts on “Парацетамол- Их хэм­жээ­­­гээр уувал ургийн элэг, бөөрийг гэмтээнэ”

Leave a Reply

Your email address will not be published.

Close