Хамгийн шилдэг, залуужуулах маск

Нүүр царайны арьсанд сайн үйлчилдэг, хамгийн шилдэг, залуужуулах маскийг санал болгож байна. Нүүрэндээ түрхээд үз, та сэтгэл хангалуун үлдэх болно. Энэ маскийг жилд 2 удаа тавьдаг, хавар бас намар. Тус бүр 2 долоо хоногийн турш.

Орц:
— 1 хоолны халбага зөгийн бал
— 1 хоолны халбага цөцгий
— 1 хоолны халбага аарц
— 1 ширхэг өндөг
— 6-7 дусал нимбэг
— 1 цайны халбага алоэ Вера (зуун наст)
— 1 ампул витамин В1
— 1 ампул витамин В12

Өндөгөө хагалж, зөгийн балтай холино. Дээр нь жоронд орсон бусад бүтээгдэхүүнийг нэмж, сайтар хутга.

Энэ маскийг орой болгон нүүрээ сайн цэвэрлэсний дараа түрхэнэ. Маск тавьсны дараа үлдсэн хэсгийг шилэн саванд хийн хөргөгчинд хадгалаарай.

Тэгээд 15-20 минутын дараа маскаа арилга, болж өгвөл тос бүү хэрэглээрэй. Энэ маскийг 2 долоо хоногийн турш хэрэглэж байж үр дүн нь гарна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close