Зовлон шаналалаа даван туулж аз жаргалтай болсон хүчирхэг эмэгтэйчүүд

Өөрийн оюун санааны хүч чадал, тэсвэр хатуужлаараа өвчин шаналал, амьдралын хүнд үеийг даван туулсан хүчирхэг эмэгтэйчүүд цөөнгүй бий.  Тэднээс 6 эмэгтэйн амьдралаас толилуулж байна.

  1. 18 удаа мэс засал хийлгэсэн охин, одоо мэс заслын тасагт ажилладаг.

Их Британий охин Коди нүүрний хэвийн бус хэлбэртэй төрсөн.

Эмч нар түүнд туслах боломжгүй хэмээж байсан.  Гэсэн  хэдий ч түүний эцэг эх нь эмчилгээ хөөцөлдсөний  үр дүнд энэ төрлийн эмгэгийг засах анхны мэс заслыг  охиндоо хийлгүүлсэн байна.

Охин 14 жилийн турш 18 удаа мэс засалд оржээ. Бүх бэрхшээлийг үл хайхран хэвийн амьдралаар амьдарч, сургуульдаа амжилттай сурч чадсан бөгөөд Коди хэн нэгэнд түүнийг инээлгэх эсвэл өрөвдөхийг хэзээ ч зөвшөөрдөггүй байв.

Одоо Коди Кеттеринг эмнэлэгт мэс заслын хэлтэст ажиллаж байгаа бөгөөд энэ жил ахлах сургуульд хамт суралцсан залуутай гэрлэжээ. Тэрээр хүмүүст хандан “Би аз жаргалтай төгсгөл гэж байдгийг хүмүүсийг харуулахыг хүсч байна.”  гэжээ.

  1. Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Исламын орнуудын охидыг сурч боловсрох боломжийг олгожээ.

Тэрээр Пакистан охидыг сургуульд сурч байхыг хориглож, Талибаны дэглэмт амьдралын тухай BBC-д зориулж блогтоо бичиж эхэлжээ.

Малала охин Пакистанд үхлийн аюул заналхийлж , аллагын өртөж байсан ч амьд үлдсэн юм. Түүний эрэлхэг зоригтой, баатарлаг шинж чанар нь түүнийг олон зорилгодоо хүрэхэд нь тусалсан. Тэр одоо 20 настай бөгөөд хамгийн залуу Нобелийн шагналтан бөгөөд Оксфордын сурагчийн хувьд тэрээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй охидод боловсрол эзэмшихэд  тусалдаг. Тэрбээр Сирийн дүрвэгсэдийн охидод зориулсан сургууль нээж, “Би бол Малала” номоо бичсэн байна.

  1. Энэ бол АНУ-ын Миссийн тэмцээнд оролцож буй  дауны синдромтой анхны эмэгтэй юм.

Дауны синдромын анхны эмэгтэй Михала Холмгрен Миссийн тэмцээний захирлын  нэрэмжит шагналыг хүртсэн. Тэрээр Даун хам шинжийг эерэг талаас нь харуулахыг хүсчээ.

Микила бүжиг, гимнастикт дуртай, хүмүүнлэгийн ажил хийдэг.  Тэрээр түүнтэй адил охид бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа оролцож чадахыг харуулсан бодит жишээ юм.

  1. Хөдөө тосгонд 9 төрлийн хүнд ажил хийхийг хажуугаар ахмад настангуудын асарчээ

Сара Моор хотоо орхин Шотландын нэгэн жижиг арал руу явахаар шийджээ. Тэрээр арал дээр  хамгийн хүнд ажлуудыг хийж, албан тушаал дэвшиж чаджээ. Моор агаарын тээврийн хянагч,  гал сөнөөгч, хоньчин, консулын ажилтан, орон нутгийн захиа хүргэгч, нисэх онгоцны буудал дээр ачаа тээвэрлгч, газар тариалан дээр экскаваторчин,  аялагчдад зориулж гэрэлт цамхагийн эргэн тойронг гэрэлтүүлэгчийн ажлуудийг тус тус хийж гүйцэтгэжээ.

  1. Бетан Хамилтон акулын довтолгоонд өртөн нэг гараа алдсан бөгөөд усан спортын од болж чаджээ

13 настай Бетан Хамилтон акулын довтолгоонд өртөн өрөөсөн гараа алдсан амьд үлдэж чаджээ. Зоригтой охиныг бүрэн сэргээж чадсан төдийгүй тэр айдсаа даван туулж, цаашаа аялах боломжтой болсон. Бетан одоо аз жаргалтай ээж, эхнэр, дэлхийн алдартай  Surfer-ийн мэргэжилтэн юм. Тэрбээр үндэсний аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн. Түүний түүхийг Soul Surfer нэртэй ном болон кинонд өгүүлсэн байдаг.

  1. Орон гэргүй эмэгтэй Харвардын их сургуулийг төгссөн

Хүүхэд байхдаа Лиз Мюррей хүнд хэцүү цаг үеийг даван туулсан бөгөөд эцэг эх нь мансууруулах бодист донтогч, сургууль дээрээ тэрээр гутаан доромжилолгддог байсан. Өсвөр насандаа тэрээр бүлгэмийн гишүүн болсон. 15 насандаа ээж нь нас барж, орон гэргүй болж, Лиз хот гудамжинд амьдарч байжээ.

Хэн ч ийм түүхийг аз жаргалтай төгсгөнө  гэж хүлээж байгаагүй ч Лиз өөрийн хүчээр чадсан юм. Тэрээр сургуульдаа шилдэг оюутан болж, бүр Харвардын Их Сургуулийг төгссөн. Тэрбээр уран зохиолд дуртай, өвчтэй аавыгаа асардаг  байсан юм.

Лиз бол гайхалтай зохиолч, урам зориг өгдөг. Тэрээр өсвөр насныхан, насанд хүрэгчидтэй ярилцаж, өөрсдөдөө итгэж, нөхцөл байдлаас  үл хамааран  бүх  боломжоо ашиглан, тэдний аз жаргалын замд учирсан аливаа саад тотгорыг давж гарахыг зөвлөжээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close