2018 оны зун ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийгдэнэ.

Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд доорх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдье!

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарна уу!

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгч та бүхэн ирэх өвлийн оргил ачааллыг амжилттай давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай хийх явдал юм. Ийм учраас зуны засварын графикт хугацаанд дор дурьдсан ажлуудыг зайлшгүй хийхийг та бүхэнд зөвлөж байна. Үүнд:

1.Гадна дулааны шугам, дулааны төв зангилаанд

1.Салаа шугам, худаг, дулааны төв узельд үзлэг хийж, шугам тоноглолыг даралттай усаар шахаж шалгах, хаалтуудыг шинэчлэн сольж, засварлах

2.Дулааны шугамын өөрсдийн эзэмшил худгийг цэвэрлэж, шат, люк тагны техник ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангасан байх /хүн унаж гэмтэхээс сэргийлэх/

3.Термометрийн гильзүүдийг цэвэрлэх солих, манометрүүдийг шалгуулж баталгаажуулах, шинээр тавих

4.Халаалтын болон хэрэгцээний халуун усны бүх бойлеруудыг угааж цэвэрлэн даралтаар шахаж шалгуулах

5.Дулааны эрчим хүчний тоолуур суурилуулах, баталгаажуулах

2.Халаалтын системд

  1. Тараалтын шугам болон халаах хэрэгслэлүүд, хаалт, вентильд үзлэг засвар хийж шаардлага хангахгүй болсныг солих
  2. Жигд халдаггүй халаалтын системд дотоод тохируулга хийх хаалт винтелиүд тавьж, буруу холболтыг засах, хэсэгчилж солих
  3. Халаалтын системийг ус, хийн холимогоор угааж цэвэрлэх

Та бүхэндээ засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихыг хүсье.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close