Зөвөлгөө

Ислэг нь хүний биед шингэж үлддэггүй нүүрстөрөгч

Ислэг нь хүний биед шингэж үлддэггүй ургамлын гаралтай нүүрстөрөгч юм. Ислэг нь юунд ч хүрч юуг ч гэмтээлгүйгээр хоол боловсруулах эрхтний системээр явж өнгөрдөг бөгөөд биед ямар ч калори нэмдэггүй. Ислэг нь усанд уусдаг, уусдаггүй гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд хоёулаа хүний эрүүл мэндэд маш чухал хэрэгцээтэй. Ислэг нь буудай, жимс жимсгэнэ, ногоо, самар, үр болон буурцаг зэрэгт байдаг. Хүний бие дэх өтгөний овор хэмжээг нэмдэг учир бүдүүн гэдсээр явах ёстойгоосоо илүү хурдан явж өнгөрдөг. Тиймээс ислэгийг байгалийн туулга гэж нэрлэдэг. Тиймдээ ч зөвхөн туулгаад зогсохгүй өтгөн хатдаг хүмүүсийн гэдэсний тогтмол, энгийн бус байдлыг зохицуулдаг байна.

Олон төрлийн уусдаг ислэг нь гэдсэн дэх эрүүл нянгуудыг тэтгэж, бүдүүн гэдэсний эрүүл мэндэд чухал хувь нэмэр болдог. Ислэг, ялангуяа уусдаг ислэг нь хоол хүнсний зүйлийг гэдсэнд ороод гэдэснээс гарах хоёрын хоорондох зайг тодорхой хугацаагаар удаашруулснаар хоолны дараах цусан дахь сахарын өсөлтийг багасгаж, илүүдсэн инсулины гаралтаас хамгаалснаар цусан дахь сахарын хяналтыг ихэсгэдэг. Өтгөн ялгаруулах хугацааг сунгаснаар өлсөлтийг багасгаж тэр хэмжээгээрээ жин хасахад тусалдаг гэнэ.

Нэмж хэлэхэд ислэг нь хоолны дэглэмд ямар ч калори нэмэлгүйгээр хэмжээг нь ихэсгэж өгдөг байна. Ингэснээрээ жингээ хасах эсвэл удаан хугацаагаар жин барихад тусалдаг. Түүнчлэн их хэмжээний калорийг багасгахад тусалдаг байна. Харин уусдаг ислэг нь холестролын хэмжээг багасгадаг.

Тиймээс өндөр ислэгийн хоолны дэглэм нь цусны даралтыг багасгаж улмаар зүрхний гэнэтийн зогсолт, цус харвалт зэргээс сэргийлдэг тустай.

Сонирхолтой нь ислэг хэрэглэдэг хүн ямар нэгэн эрүүл мэндийн асуудлаар нас барах эрсдэл маш бага байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тодруулбал Үндэсний хорт хавдрын институт 400 мянган хүнийг хамарсан судалгаа явуулахад ислэг тогтмол хэрэглэдэг байсан хүн ислэгийн хэмжээгээ 10 граммаар ихэсгэхэд үхэх эрсдэл эрэгтэй хүний хувьд 12 хувь, харин эмэгтэй хүн 15 хувиар багассан байна. Ерөөс эмэгтэй хүн өдөр бүр 25 грамм, эрэгтэй хүн 38 грамм ислэг хүртэх ёстой гэнэ. Тиймээс жигнэмэг, ундаа, зайрмаг зэрэг маш олон бүтээгдэхүүнд ислэг нэмж өгдөг аж. Гэхдээ эдгээр нэмэлт ислэг нь байгалиараа байгаа ислэг шиг сайн үр дүнтэй байж чаддаггүй.

Тиймээс мэргэжилтнүүд буудай, жимс жимсгэнэ, ногоо, самар, үр болон буурцаг зэрэг байгаль дээрх ислэгийг хэрэглэхийг зөвлөдөг. Хэтэрхий нарийн өндөр түвшинд боловсруулсан буудай, жимсний шүүс зэрэг нь натурал ислэгийг гэмтээсэн байдаг учир болж өгвөл бүтнээрээ байгаа ислэгийг хүртэж байх хэрэгтэй. Иймээс аль болох эрүүл мэндийг дэмжих хоол хүнсний зүйлсийг сонгож байх нь чухал.

Та хэрэв өөрийн өдөр тутам хүртэж байх ёстой ислэгээ хангалттай хэмжээгээр хүртэж чадахгүй улмаар гэдэсний асуудалтай бүр өндөр холестролтой бол эмчтэйгээ зөвлөж ислэгтэй нэмэлт тэжээлийг хоолныхоо дэглэмд оруулж болно.

Хэрэв та одоогоор хангалттай хэмжээний ислэг хэрэглэж эхлээгүй байгаа бол ислэгийнхээ хэмжээг бага багаар нэмээрэй. Танд л гэж хэлэхэд нэг зэрэг хэт ихийг хүртэхэд унгах, цанхайх зэрэг таатай бус мэдрэмжүүдийг мэдрэх болно шүү. Хэрэв та цавуулаг хоол хүнсний зүйл юм уу цардуул идэхдээ хэт мэдрэмтгий бол бор будаа, овьёос, эрдэнэ шиш зэрэг цардуулгүй үр тариаг хэрэглээрэй.

Show More

Related Articles

Close