Зөвөлгөө

Эртхэн мэдсэн бол арьс маань огт хөгшрөхгүй байх байсан даа

Би 4 жилийн турш нүүрээ тосоор угааж байна

Арьс арчлахад түүнийг цэвэрлэх нь хамгийн чухал зүйл юм. Хэрвээ цэвэрлэгээ муу бол бусад арчилгааны үр дүн муу байх төдийгүй бүр хортой ч байж болно. Ази бүсгүйчүүд угаалгын гидрофил тос хэрэглээд удаж байгаа бөгөөд энэ нь нүүрний будгийг тэр чигээр нь угааж тослог бүрхүүлээс нь салгадаг байна. Тиймээс тэдгээр бүсгүйчүүд тийм сайхан арьстай байдаг билээ. Ийм хэрэгслийг өөрийн биеэр гэртээ хямд зардлаар хийж болно. Энэ удаа тосоор нүүрээ угаах нь ямар ашигтай, энэ угаах хэрэгслийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар ярьж өгөх болно. Шууд хэлэхэд энэ нь ямар ч төрлийн арьсанд тохирох ба тослог арьстай хүнд ч зохих юм шүү. Тиймээ, тос нь арьсны тосыг шингээнэ.

Тосоор угаахын ашигтай талууд

Нүүрний будгийг сайн цэвэрлэх

Бүх л сайн тогтдог гоо сайхны хэрэгслүүд нь тосонд уусдаг. Ямар нэг зүйл үлдлээ ч түүнийг хөвөн болон бусад зүйлээр арилгахад амархан болсон байна. Нэмээд хэлэхэд ВВ тосыг зөвхөн тосоор л угааж бүрэн цэвэрлэж болох билээ.

Арьсны өнгө сайжирна

Арьсны өнгө жигд болж илүү сайхан болдог. Энэ нь арьсны нүх сүв сайн цэвэрлэгдэж байгаатай холбоотой бөгөөд арьснаас хорт бодис сайн гадагшилж байгаагийн үр дүн билээ. Хамгийн хямдхан, комедоген биш тос нь кастор тос юм.

Арьс таталдаж, хатахгүй

Янз бүрийн угаалгын хэрэгсэл ашигласны дараа нүүрний арьс хатаж хуурайшин таталдах нь элбэг. Учир нь эдгээр хэрэгсэл нь хүний нүүрний арьсны тосыг ч бас цуг угааж арилгадагт байгаа юм. Үүнээс болж тослог арьс улам бүр тослог болж хуурай нь бүр хуурай болно. Харин тосоор угаахад ийм зүйл гарахгүй билээ.

Арьс залуужна

Тосонд их хэмжээний антиоксидант байж арьсанд муу нөлөөтэй чөлөөт радикалыг устгаж байдаг билээ. Жишээ нь А болон Е витамин юм. Мөн угаах явцдаа та нүүрэндээ иллэг хийж байдаг учир арьс татаж, уян болоход сайн нөлөөлнө.

Арьс тэжээллэг, чийгтэй болно

Витамин болон ашигтай өөхний хүчил бүхий тос нь арьсны хамгийн гүн хэсэгт ч нэвтэрдэг. Үүнээс гадна таны арьс сайн цэвэрших нь хүчилтөрөгч илүү гүн нэвтрэх нөхцөл болдог юм. Нүүр угаах тосыг гэрийн нөхцөлд бэлтгэх нь Кастор тосыг илүү хөнгөн (авакадо болон бүйлсийн тос) тостой холино. Кастор тос нийт хэмжээний 10-30%-иас хэтрэх ёсгүй. Арьс хэдий чинээ хуурай байна төдий чинээ кастор тос бага байх ёстой. Дээр нь өөрийнхөө хүслээр эфирийн тос дуслаар нэмж болох юм. Сайн хольж хутгаарай.

Одоо гар дээрээ жаахан дусааж гарын дулаанаар халаах хэрэгтэй.

Нүүрэн дээрээ иллэг хийх байдлаар түрхэнэ. 2-3 минут болгоод усаар сайн угаа. Нүүрээ арчаад таарах тосоо (крем) түрхэж болно. Арьсаа илүү гүн цэвэрлэх бол тосоо угаахгүйгээр зузаан алчуурыг халуун усанд дүрээд нүүрэн дээрээ тавина. Арьсны нүх сүв онгойж, халтал нь хэсэг байлгана. Дараа нь цаасан алчуураар арчаад дахин алчуураа норгон нүүрэн дээрээ тавина.

Энэ байдлаар дахин 1-2 удаа хийнэ. Ингээд таны нүүрний арьс супер цэвэрлэгээ хийлгэх нь тэр. Таарах тосоо тавих ба энэ цэвэрлэгээг долоо хоногт 1-2 удаа хийж болох билээ.

Show More

Related Articles

2 thoughts on “Эртхэн мэдсэн бол арьс маань огт хөгшрөхгүй байх байсан даа”

Leave a Reply

Your email address will not be published.

Close