Зөвөлгөө

Кофены ашиг тус ба хор уршиг

Кофены хэрэглээ, хэмжээний талаар маргаан ер тасардаггүй. Кофег зүрхэнд муу, сэргээх үйлчилгээтэй тул огт хэрэглэхгүй байх нь зөв гэж нэг хэсэг нь үздэг байхад нөгөө тал нь тохируулж /өдөрт 1-2 аяга/ хэрэглэхийг зөвлөдөг. Кофег ямар хүмүүс хэрэглэх дуртай вэ

Судалгаагаар кофег гэрийн эзэгтэй нар харьцангуй бага хэрэглэдэг нь тогтоогджээ. Харин оффисын болон ээлжийн ажилтнууд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүүтэй хэрэглэдэг байна. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их кофе уудаг нь тогтоогдсон. Ахимаг насны хүмүүс кофег жинхэнэ тохируулж хэрэглэдэг байна.

Кофены ашиг тус ба хор уршиг

Өглөө эрт ажилд явахын өмнө часхийсэн халуун кофе нэг аягыг уух нь муу ч юу байхав. Сэтгэл сэргэж, эрч хүч ороод бас чиг аятайхан. Хэрэв та хотын төвд, утаа униар суунагласан орчинд амьдардаг бол ганц нэг аяга кофе уучихад гэмгүй. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг. Кофенд байдаг кофеин өвчнөөс сэргийлдэг байна. Өдөрт 2-4 аяга кофе уудаг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 53 хувиар буурдаг гэнэ. Гэхдээ нойронд муу, даралт ихтэй хүмүүс кофены хэрэглээг эрс багасгах шаардлагатай. Ялангуяа орой үдшийн цагаар кофе уухгүй байхыг зөвлөе. Цэвэр байгалийн, түргэн уусдаг кофе нь 60-аас дээш насны хүмүүст илүү тустай, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг болох нь тогтоогдсон байна.

Show More

Related Articles

Close