Эрүүл мэнд

Улаан дарс нойр булчирхайн хавдрын эсийг устгадаг

Усан үзэмний улаан дарсанд нойр булчирхайн хавдрыг анагаах үр ашгийг дээшлүүлдэг антиоксидант хэмээх бодис байдаг байна. Улаан дарсанд болон усан үзмийн жимсний хальсанд байдаг байгалийн антиоксидантууд нойр булчирхайн хавдрын эсийг үнэхээр үр бүтээлтэй устгадагийг Рочестерийн их сургуулийн анагаах ухааны доктор Пол Окуневын удирддаг судалгааны хэсэг лабораторийн нөхцөлд анх удаа судалж тогтоожээ. Улаан дарс, усан үзэмд байдаг ресвератол хэмээх бодис нойр булчирхайн хавдарт хэрхэн нөлөөлдгийг шинжилсэн шинэхэн судалгааны дүнг “Advances in Experimental Medicine and Biology” сэтгүүлд нийтэлжээ.

Эд эсийг эрчим хүчээр хангадаг митохондри өөрийн ДНК-тай бөгөөд эд эсэд харьцангуй бие даасан байдалтай байдаг юм. Өөрөөр хэлбэл хорт хавдрын эд эсийн митохондр аппаратыг устгах нь тэдгээр нь аяндаа мөхөхөд хүргэдэг байна. Судалгааны явцад нойр булчирхайн хорт хавдрын эд эсийг хоёр бүлэг болгожээ. Эд эсийн нэг бүлэгт эд эсэд зөвхөн ионжуулсан цацрагаар /цацрагийн засал/ нөлөөлж, нөгөө бүлэгт нь ионжуулсан цацраг, 50 мг/мл хүртэл нилээд их хэмжээгээр төвлөрүүлсэн ресвератол хосолсон байдлаар нөлөөлжээ. Улаан дарсан дахь ресвератолын төвлөрөл 30 мг/мл-д хүрч болох юм. Ресвератол хэрэглэх нь хорт хавдрын эд эсийг үр бүтээлтэй устгахыг нэмэгдүүлэх төдийгүй, бие махбодийн хэвийн эд эсийн ионжуулагч цацрагийн таагүй нөлөөлөлд тэсвэртэй байхад нөлөөлдөг байна.

Show More

Related Articles

Close