Зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 7. Адъяа гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХОНЬ (3/21-4/19)
Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Хайр сэтгэлийн болон гэр бүлийн харилцаанд хүндрэл учирч магадгүй байна. Ахуйн асуудал эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээл үүсч болзошгүй. Аливаа зүйлд идэвх зүтгэл гаргахаас зайлсхий. Шинэ санаачлага ч тусыг олохгүй. Учир нь од эрхэс бүхий л шинэ эхлэлд одгүй байхыг анхааруулж байна. Хосуудын харилцаандаа асуудалтай тулгарч магадгүй бөгөөд юу ч хийлээ гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй.

ҮХЭР (4/20-5/20)
Машин, тоног төхөөрөмжтэй харилцахдаа аюулгүй байх нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Өнөөдөр их мөнгө зарцуулах нь тэнэг хэрэг болно. Харин та өөрийгөө зэмлэн буруушаахын оронд өөрөө өөртөө эргэлздэг зангаа засаж, итгэлээ олж ав. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дагахыг хүсэхгүй байгаа бол бусдад хүсэж байгаагаа хэлэх шаардлага байхгүй. Хэлэхээсээ өмнө үгээ сайн анхаар. Гадуур аяллаар яваа бол гэрийнхэндээ онцгой анхаарал тавь.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сайхан нөхцөл байдал мөрөөдөмтгий болон романтик байдлыг хүчтэй хэвээр байлгасаар байна. Сайхан санал хүлээж авч магадгүй байгаа тул цагийг өөрийн гэр бүлийнхэнтэйгээ болон дээд албан тушаалтантайгаа өнгөрүүлээрэй. Аливаа зүйлд бүтээлчээр ханддаг чадварт тань олон боломжууд нээгдэх болно. Таны урам зориг болон холыг харах ухаан чинь бүхий л хамтран ажиллагсдад тань урам зориг өгөх болно. Ганц бие хүмүүс онцгой нэгэн хүнийг олохын тулд нийгмийн хүрээллээ өөрчлөх болно. Аль хэдийн хосоо олсон бол хайртаасаа дулаахан хайрыг мэдрэх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Амралтын өдрүүдээр танд дээшилж буй энерги зонхилох төлөвтэй байна. Тээнэгэлзүүлж мэдэх чухал мэдээллээ олохын тулд санхүүгийн цааснуудаа хооронд нь ялгаж салгана. Санхүүтэй холбоотой зарим баримт шалгахад таниас нилээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Хэрвээ та ид шидээр мөнгөний асуудлыг шийдэхийг мөрөөдөж байгаа бол тэр бодлоо хөсөр хаяж, бодит ертөнцтэй нүүр тул. Ийм бол та аль болох хурдан санхүүгийн зөвлөгчтэй цаг тохирч уулзсан нь дээр. Хайр дурлалын тал дээр ч та мөрөөдөгч байна.

АРСЛАН (7/23-8/22)
Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Таны ханын харьцаа муу байж магадгүй. Гэр орны ажлаа өөрөө зохицуул. Энэ нь таныг өөрийн дотоод хүнтэйгээ холбоо тогтоох болон ойр дотны хэн нэгэнтэй харилцах харилцааныхаа талаар бодоход хүргэнэ. Өөртөө шударга ханд. Бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүйгээс сөргөлдөөн үүсэх магадлалтай байна. Айдсаа даван туул. Өөрийн чадвартаа бүү эргэлз. Шинэ боломжууд таныг хүлээж байна.

ОХИН (8/23-9/22)
Сар таны амьдралын гэрэл гэгээ, өнгө аясыг билэгдэж байгаагаас гадна бүх асуудал бэрхшээлээ маргааш хүртэл хойш тавь. Адал явдлаар дүүрэн хөгжилтэй бай. Гадуур явж цагийг өнгөрөөх танд таалагдана. Олны жишигт хүрэхүйц сайхан хувцаслах хэрэгтэй. Харин та спорт сонирхдог бол багт орж, багийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг байх хичнээн сайхан гэдгийг мэдрээрэй. Таны хөлийн хуруунууд таныг ширүүн уралдааныг үргэлжлүүлэхэд тусална. Романтик харилцаа нурж мэдэх тул бодит байдал, түр зуурын цэнгэлийг хооронд нь холилгүй ялгаж салгаж явахыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хосуудын хэрүүл маргаан ард хоцорно. Гэр бүл хамаатнуудынхаа хоорондох харилцаа холбоог бэхжүүл. Өнөөдөр бол өөрийн зүрх сэтгэлдээ үнэнийг өгүүлэх өдөр. Бусадтай өөрийгөө бүү жиш. Өдрийн цагаар хүнтэй уулзахаар товлосон бол сайхан хувцасла. Анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг гэдгийг бүү мартаарай. Хамтын ажиллагаанд талуудын санаа зөрөлдөж, маргалдаан үүсэх бололтой. Шийдвэр гаргахын өмнө бодит баримт дээр суурилж, тунгаан бодохыг сануулж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Насан туршдаа хамт амьдрах, хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим хүндэтгэх шалтгааны улмаас хийсэн таагүй зүйлсийг нь уучилж өнгөрөө. Өнөөдөр таны эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Амьдралын хүнд ачаа эрүүл мэндэд нөлөөлнө. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэднийгээ хөгжөөх олон арга зам бодож ол. Тэднийг кино театрт аваачих, найзуудтай нь тоглуулах юм уу эсвэл өвөө эмээ нарынд нь айлчлуулж болох юм.

НУМ (11/22-12/21)
Гэр бүлийн сонин хачин, өвлүүлсэн өмч хөрөнгийн тухай бичиг ба ажлын урилга зэрэг таны өдрийг хуваарь гаргахад ямар ч боломжгүй болгох болно. Та бол эрэлт хэрэгцээтэй хүн байх учраас боломж олдвол таны хувьд нэг их чухал биш албаны ажилд төлөөлөгч томилох эсвэл хаясан нь дээр. Хүсэл, мөрөөдөл бадарч олон авьяастай нумынханд зорилгууд ба туйлын хүслээ биелүүлэхэд тус болно.

МАТАР (12/22-1/19)
Удаан бөгөөд хянуур алхам өнөөдөр ажил амжуулах түлхүүр болно. Хэрэв сүүлийн үед амьдрал чинь эмх цэгцгүй, тайван биш байсан бол тайвширч, биеэ барих чадвараа алдаж байхын оронд аливаад хошин сэтгэлгээгээр хандаж сурах нь сэтгэлийн хямралыг багасгах болно. Хэрэв хатуу чанга дасгал сургуулилт таны хувьд тохиромжгүй бол хавар болж байгаа тул гауур алхах, эсвэл шатаар дээш доош явах зэрэг боломжийн дасгал хийх хэрэгтэй.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр таны онцлог, өвөрмөц зүйлсийг од эрхэс тодруулна. Таны хувийн үнэт зүйлс болон санхүүгийн байдлыг анхаарахыг сануулж байна. Ахимаг насны хумхууд залуу хойч үедээ хайр энэрэл, баяр баяслаа дамжуулна. Эцэг эхчүүд хаалттай харилцаатай хүүхдүүдтэйгээ учраа олно. Хүүхдүүддээ өсвөр насны хүүхдүүд мэдэх шаардлагатай ур чадваруудыг зааж өгснөөр тэд маш их талархах болно.

ЗАГАС (2/19-3/20)
Энэ өглөө орондоо удаан хугацаагаар хэвтэх нь танд хэрэгтэй амралт болж оюун санаа, сэтгэл зүрхэндээ шинэ эрч хүч оруулах боломж тань байх болно. Өөрийгөө илэрхийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тохирсон эерэг цаг. Өөрийн төрөлхийн бүтээлч байдлаа илэрхийл. Гэрийнхээ хүмүүстэйгээ, хөршүүдтэйгээ сэтгэл сэргээм сайхан яриа харилцааг явуулах нь амьдралын эгэл сайхныг танд мэдрүүлнэ. Дэлгүүр хэсэж байх үед дур хүслээ дарах сэтгэлийн тэнхээтэй байж, мөнгө их зарцуулахгүй байхыг хичээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close